ТАНИЛЦУУЛГА

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

ТАНИЛЦУУЛГА

       

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрдэмнэт төв нь 2000 оноос ШУТИС КТМС -д Монголын анхны Циско академийг үүсгэн байгуулж оюутан сурагчдад интернет сүлжээний мэдлэгийг түгээж эхэлсэн.

Мөн түүнчлэн боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагуудад интернетийн үйлчилгээг үзүүлэгч Эрдэмнэт сүлжээний төвийн дэргэдэх сургалтын төв нь ажлын нэгээс хоёр өдөр (оройн цагаар), бямба гаригуудад  албан байгууллагын инженер техникийн ажилчдад Циско академийн хөтөлбөрөөр сургалт явуулж олон улсын CCNA, CCNP сертификат бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн.

Эрдэмнэт төвийн төгсөгчид CCNA, CCNP-ийн сертификатын шалгалтуудыг ОУ -ын Pearson VUE тестийн төв дээр өгөх болон бодит лабораторын төхөөрөмжүүд дээр дадлага хийх боломжтой. Бид өнгөрсөн 17 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20.000 гаруй хүмүүст Циско академийн хөтөлбөрийн хүрээнд онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн сургасан туршлагатай.

Манай байгууллагын сургагч багш нар нь мэдээлэл технологийн чиглэлээр гадаад дотоодын их дээд сургуулиудад мэргэжлийн зэрэг хамгаалсан бөгөөд албан байгууллагуудад 15-25 хүртлэх жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвар туршлагатай сургагч багш нараар баг бүрдүүлэн ажиллаж байна.

Эрдэмнэт сүлжээ нь боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагуудад интернетийн үйлчилгээг үзүүлэх ашгийн бус, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг биеэ даасан боловсролын сүлжээ юм. 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Бид суралцагчдын сэтгэл ханамжид нийцсэн чанартай, үр дүнтэй сургалтыг явуулж, Монгол улсын хөгжилд, бүр цаашилбал боловсролын салбарт шинэчлэл хувьсал хийж Монголын ирээдүй болсон инженер оюутан сурагчдыг мэдээлэл технологийн шалгалтад бэлтгэж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, боловсролын салбартаа тэргүүлэхэд оршино

 

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ

Бид хэтийн зорилт, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах зүйлсийг өдөр тутмын үйл ажиллагаандаа эрхэмлэн ажиллана. Үүнд:

  • Анхдагч
  • Мэргэжлийн
  • Хүртээмж
  • Ёс зүй
  • Хамтын зүтгэл
  • Хариуцлага

АЛСЫН ХАРАА

  • Өндөр хөгжилтэй улс орнуудын сургууль болон боловсролын байгууллага, хүрээлэнтэй хамтран ажиллаж, инженер оюутан залуучуудын онолын болон практик  мэдлэг, мэргэжлийн англи хэлний чадваруудыг түлхүү хөгжүүлж, хос хөтөлбөр хэрэгжүүлэн Монголын инженер оюутан залуучуудыг олон улсын хөтөлбөр сургалтанд хамруулж дотоодын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах чадвартай чадварлаг хүний нөөцийг бий болгоно.

 

БАГШ НАРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Олон улсын мэдээлэл технологийн сургагч багш нар туршлагандаа суурилан, хэрэгцээнд тань үндэслэн, шинэлэг хөтөлбөр боловсруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд тань үнэ цэнэтэй зөвлөх байх болно.
  • Олон улсын инженер боловсон хүчинтэй хамтран ажиллах мэдээлэл технологийн мэргэжлийн англи хэлийг хослуулан эзэмшүүлэхэд оршино.
  • Эрдэмнэт сургалтын төв нь мэргэжлийн хөгжлийг дэмждэг бөгөөд манай багш нар суралцагч тус бүрт аль болох давуу байдал олгох боловсролын шинэ туршлагыг хуваалцдаг.

САЙТЫН ТУСЛАХ

Хэрвээ та манай сургалтанд бүртгүүлэх, сургалт болон үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу, таньд баярлалаа

ХОЛБОГДОХ