МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ

          МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ:

  • Шинээр зохион байгуулж байгаа болон одоо ашиглаж байгаа сүлжээнд гарсан шаардлагуудын дагуу шийдэл боловсруулан сүлжээний дизайн гаргаж физик болон логик зураглал, төхөөрөмжийн сонголт, суурилуулалт, тохиргоог хийж ажиллагаанд оруулах. 
  • IP сүлжээнд суурилласан үйлчилгээ(NAT, DHCP, IPv6, IPSec VPN, GRE, DMVPN, MPLS L2&L3 VPN, HSRP, VRRP, ASA Failover, Dynamic Routing Protocols, BNG PPPoE, IPoE…) -г хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн суурилуулж, тохиргоо хийх.
  • Дата сүлжээ болон сервер системд аудит шалгалт хийн дүгнэлт өгч тайлан бэлдэх. Шалгалтаар илэрсэн асуудлыг шийдэх, арилгах..
  • Сүлжээний тоног төхөөрөмж, сервер болон бусад бүх төрлийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх. 

Эрдэмнэт төв нь мэдээлэл технологийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид дотоодын болон гадаадын олон байгууллагуудтай амжилттай хамтран ажилласаар ирсэн билээ.Бид дата сүлжээтэй холбоотой тусгайлан гаргасан сэдвээр сургалт авахыг хүссэн байгууллага, хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу албан бус сургалт явуулдаг.

Ажил эрхэлж байгаа хүмүүст онолын мэдлэгээ дээшлүүлэх шаардлага их байгаатай холбоотойгоор бид мэдээлэл технологийн олон төрлийн сургалтуудыг өөрсдийн хамтран ажиллагч байгууллагууд болон бусад байгууллагын үйлчлүүлэгч нартаа хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор бид хамгийн шилдэг сургалтыг явуулахын тулд тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээ, хүсэл болон түвшин тогтоох шалгалтын онооноос хамаараад сургалтын төлөвлөгөөг тусгайлан гаргаж байна.

Иймд бид таныг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын Бизнесийн ба Төрийн болон ТББ-уудын хөгжилд шаардагдаж буй мэдээлэл технологийн мэргэжлийн цогц үйлчилгээгээр хангах.

САЙТЫН ТУСЛАХ

Хэрвээ та манай сургалтанд бүртгүүлэх, сургалт болон үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу, таньд баярлалаа

ХОЛБОГДОХ