CCNA ROUTING AND SWITCHING

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

CCNA ROUTING AND SWITCHING

СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Уг сургалт нь мэдээлэл технологийн сүлжээний инженер чиглэлээр ажиллах эсвэл суралцах зорилготой хүмүүст зориулсан CCNA R&S-ийн 4 шатны онолын мэдлэг олгох болон шалгалтанд бэлтгэх цогц сургалт юм. CCNA-ийн албан ёсны сертификат нь олон улсын гэх тодотголтой бөгөөд дэлхийн аль ч улс орон, мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг.

CCNA 200-125 кодтой шалгалтанд тэнцэхийн тулд 90+(30)минутад нийт 50-55 асуултад хариулж 810-аас дээш оноо авахыг шаарддаг.

CCNA R&S сургалт нь IP сүлжээний суурь ойлголтуудыг эмх цэгцтэйгээр өгдөг бөгөөд уг сургалтад хамрагдах нь цаашид сүлжээ, сүлжээний дизайн, аюулгүй байдал, сүлжээнд суурилсан үйлчилгээний талаар гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай зайлшгүй гүйцэтгэх эхний алхам юм.

Бид суралцагчиддаа ажлын байранд шаардлагатай бодит мэдлэг өгч, дадлага хийлгэн, сүлжээний ойлголтуудыг нь цэгцлэн, харилцан хамаарлыг нь ойлгуулан, ерөнхий зургаар нь харах чадвартай болгохыг эрхэмлэх бөгөөд сертификатын шалгалтанд ирэх асуулт, лаб-ын хүрээнд хэрхэн өндөр оноо авах тал дээр ч зөвлөмж өгч бэлтгэдэг.

 

Сургалтын хөтөлбөр

Энэхүү цуврал сургалт нь нийт 16 долоо хоног үргэлжилэх бөгөөд долоо хоногт 2 удаа хичээллэнэ.

Лхагва гаригт (18:00-21:00), Бямба гаригт (10:00-12:00) хичээллэнэ.

 

CCNA R&S сургалтын төлбөр               1,000,000 ₮

Сургалт үргэлжлэх хугацаа:

     16 долоо хоног

Нийт хичээллэх цаг:

    96 цаг

Долоо хоногт хичээллэх өдрийн тоо:

     2-3 өдөр                    

Нэг өдөр хичээллэх цаг:

     3 цаг

       

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Та манай төвд суралцаснаар дараах хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тодорхой Бямба гаригуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үүнд:

Давтлага

Багш нар давтлага хичээл орох бөгөөд оюутнууд өөрсдийн түгээмэл гаргаж байгаа алдаа, ойлгоогүй сэдэвтэй холбоотой хүссэн асуултаа асуух боломжтой.

Практик дадлага

Суралцагчид нь сургалтын явцад Packet tracer, GNS гэх мэт симуляци програмууд дээр дадлага хийдэг ч эдгээр нь зарим сул талуудтай байдаг. Иймээс бид сургалтын зориулалттай бодит роутер, свич, аccess point төхөөрөмжүүд дээр дадлага хийх боломжтойгоор сургалтаа явуулж байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

  • Суралцагчид нь CCNA 200-125 кодтой шалгалтанд өндөр оноог авдаг.
  • Онолын болон лабораторийн хичээлүүдийг 15-18 жилийн заах туршлагатай олон улсын instructor зэрэгтэй багш нар  заадаг. 
  • CCNA-ийн шалгалтуудад тусгай хөтөлбөрөөр бэлтгэж өгдөг. 
  • CCNA-ийн хамгийн сүүлийн сурах бичиг, хичээлийн агуулгыг сургалтандаа ашигладаг. 
  • Бямба гарагт  загвар тест, лабораторын цуврал хичээлүүд явагддаг. 
  • Бодит router болон switch төхөөрөмжүүд дээр дадлага хийдэг.
  • Сургалтад суралцсан сертификаттай төгсдөг. 
  • Амжилттай дүүргэсэн суралцагч CCNA 200-125 шалгалтын хураамжаас 60% хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

СУРГАЛТЫН ҮР ДҮН

  • Сургалтанд хамрагдах үедээ тухайн мэдээлэл технологийн салбарын онцлог, цар хүрээ, үйл ажиллагаа, шаардлагыг бүрэн таньж мэдсэн байна.
  • Төгсөхдөө ажлын гараагаа шууд мэдээлэл технологийн мэргэжилтэн түвшинээс эхлэх боломжтой төдийгүй тухайн мэргэжлээр ажиллах боломжтой төгсөнө.
  • Цаашид сүлжээг бие даан гүнзгийрүүлэн судалж, мэдлэгээ ахиулах суурь тавигддаг

 

САЙТЫН ТУСЛАХ

Хэрвээ та манай сургалтанд бүртгүүлэх, сургалт болон үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу, таньд баярлалаа

ХОЛБОГДОХ